| | USD/MNT 0₮
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.04.22-аас 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд) 35.978 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 444 хэргийг хүргүүлсэн байна.
Үүнээс онцлох хэргийг мэдээлбэл, Нэр бүхий иргэнээс гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, үргэлжилсэн үйлдлээр арван найман насанд хүрээгүй 3 иргэний биеийг нь үнэлүүлэх зорилгоор тэдний амьдрал ахуйн байдлыг ашиглаж буюу эмзэг байдлыг нь далимдуулан ятгаж, цахим орчинд зар байршуулж, зарын дагуу холбогдсон хүмүүст тээврийн хэрэгслээр хүргэж өгөх зэргээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт иргэн Н-д Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн.