| | USD/MNT 0₮

Угаартаж нас барсан хүү айлын ганц хүүхэд байжээ

Хэдхэн хоногийн өмнө СХД-ийн Баруунсалаанд ээжтэйгээ амьдардаг хүү угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тухайн өдөр цас бороо холилдож орсон хүйтэн өдөр ээж хүү хоёр шахмал түлш түлсэн хэрнээ бороо ороод байхаар нь өрхөө бүтээчихсэн гэсэн. Өрхөө бүтээснээс болж угаартаж, 12 настай хүү амиа алдаж, ээж нь хордлогын хүнд шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэн ирж эмнэлгийн тусламж авснаар биеийн байдал нь тогтворжиж ухаан орсон байгаа юм. Ухаан орсон даруйдаа ах дүүгээсээ хүүгээ сураглажээ. Ар гэрийнхэн нь хүүгийнх байдлыг хэлж чадахгүй байгаа. Өөрийнх нь биеийг сайжруулж тогтворжуулж байж хэлэхгүй бол шоконд орчихож мэднэ хэмээн түр азнаад байгаа ажээ. Талийгаач хүүгийн хувьд айлын ганц хүү байсан гэнэ. Тэрээр ээжийнхээ хамт монгол гэрт амьдардаг байжээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.