Дунд сургуулийн сурагчид дүрсгүйтэн нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгний эд хөрөнгө сүйдэлж мөн ослын үед ашиглах зориулалттай алхыг авч явах зөрчил гаргасан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл автобусны сандлын бүрээс зүсэж, шил хагалагч авч явсан хүүхдүүдийг цагдаагийн байгууллагаас олж саатуулжээ. Тус хүүхдүүд гэм буруугаа хүлээн ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэсэн амлалт өгчээ. Иймд иргэд, зорчигчид та бүхнийг автобусаар соёлтой үйлчлүүлж, нийтийн хөрөнгөдөө гамтай хандахыг уриалж байна.