| | USD/MNT 0₮

Охидыг хууран мэхэлж, биеийг нь үнэлүүлсэн хэргийг илрүүлжээ

Насанд хүрээгүй охидыг хууран мэхэлж, биеийг нь хүчээр үнэлүүлсэн хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Тодруулбал, нэр бүхий гэмт этгээдүүд 18 нас хүрээгүй охидуудыг хууран мэхэлж биеийг нь үнэлүүлсэн байжээ. Гэмт этгээдүүд цахим орчинд зар тавьж насанд хүрээгүй 3 охиныг ажил хийлгэнэ хэмээн хүчээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгосон байна. Тэгвэл энэхүү хэргийг хуулийн байгууллагаас шалгаж тогтоогоод прокурорт шилжүүлсэн байна. Харин прокуророос яллах дүгнэлт үйлдүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.