| | USD/MNT 0₮

СОЁЛЫН ӨВӨӨ ХАМГААЛЖ ТҮҮХЭЭ МЭДЭЖ АВЦГААЯ

УЛСЫН ДРАМАТИК ТЕАТРЫН БАРИЛГА (одоогийн Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын барилга). 1947 онд ЗХУ (хуучин нэрээр)-ын классик уран барилгын коринфийн ордерийн зарчмаар зохиогдсон зураг төслөөр 1947 оноос эхлэн барьж 1950 оны 12-р сард хүлээлгэн өгсөн.    800 хүн багтаах үзвэрийн танхимтай. Үзвэрийн танхимын дотор талын тохижилт чимэглэлийг хийхэд зураач Маньбазарын арга барилаар хийсэн монгол хээ угалзыг өргөн хэрэглэсэн. 

 
УЛСЫН ДРАМЫН ТЕАТРЫГ :архитектор Б.Чимэд, А.Хишигт нарын гаргасан зураг төслийн дагуу 1957 онд суурийг тавьж, 1960 оны 10-р сард ашиглалтад оруулжээ.  
 
 
УЛСЫН ТӨВ НОМЫН САН:Шинжлэх Ухааны Академийн барилга баригдаж байгаа нь.
Чойжин ламын сүмийн чуулбарын баруун талд хажуу талын үзэгдэх байдлыг хааж төв талбайгаас комбинат орох замын зүүн талд баруун тийш харуулан ЗХУ-ын барилгын классик чиглэлийн дори ордерийн зарчимд тулгуурлан хийсэн барилга. Анх 1951 онд ашиглалтанд ороход нь уг барилгад БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн Газар, Улсын нийтийн номын сан (өнөөгийн Монголын Үндэсний Номын Сан) орж байрлажээ.  
 
 
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ: Байгалийн түүхийн музейг 1954 оны 464/46-р тогтоолоор Энгельсийн гудамжинд баригдаж буй шинэ барилгад байгуулах шийдвэр гарч байжээ.Тухайн үед "Түүхийн Төв Музей" нэртэй байжээ.
 
Нийтлэлч: Янзагы @yanzagad
 
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.