| | USD/MNT 0₮
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт бага насны хүүхэд гэртээ угаартаж, нас барсан байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 11.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүмүүс угаартсан байна гэх дуудлага мэдээлэл иржээ.
Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж ажиллахад тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартсан байдалтай байжээ. Тэдэнд эмнэлгийн байгууллагын яаралтай тусламж үзүүлсэн боловч харамсалтай нь бага насны хүүхэд нас барсан байна. Харин эмэгтэйг эмнэлгийн байгууллагад хүргэсэн гэдгийг албаныхан мэдээллээ. Одоо эмэгтэйн биеийн байдал тогтворжин ухаан орсон гэдэг мэдээллийг албаныхан өгсөн юм. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд нийт 3163 хүн угаарын улмаас амь насаа алджээ.