| | USD/MNT 0₮
Улсын Онцгой Комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас БНСУ-д богино хугацааны визтэй ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг татаж авах зорилгоор чартер нислэг хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу 2020 оны 3 дугаар сарын 12, 13-ны /Пүрэв, Баасан/ өдрүүдэд дор дурдсан шаардлагыг хангасан иргэдийг эхний ээлжинд бүртгэнэ. Иргэд Та бүхэн бүрдүүлэх материалтай маш сайн танилцаж, бичиг баримтаа бүрэн бүрдүүлэхийг хүсье.
ХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
• Эмнэлгийн хяналтад байдаг иргэд
- Эмнэлгийн нотлох баримт бичгүүд
• Жирэмсэн эх
- Жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаас өмнө эмчээсээ зөвлөгөө авах, жирэмсний 36 долоо хоногоос дээш бол урагт нөлөөлөх аюултай тул агаарын хөлөгт суулгахгүйг анхаарна уу.
- Эмнэлгийн магадлагаа
• Бага насны хүүхэд
- 0-14 насны хүүхэд
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- Нотлох баримт бичиг
• Өндөр настан
- эмэгтэй 55 ба түүнээс дээш настай
- эрэгтэй 60 ба түүнээс дээш настай
ХЭЗЭЭ БҮРТГЭХ ВЭ?
Бүртгэлийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 09.30 цагаас эхэлж 3 дугаар сарын 13-ны өдрийн 18.00 цагт хаана.
ЯАЖ БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
Дээрх шаардлагыг хангасан иргэд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд гадаад паспорт болон холбогдох бусад баримт бичгүүдийг бүрдүүлэн ирж бүртгэлийн маягт, эх орондоо очоод 14 хоногийн хугацаанд өөрийн зардлаар /өдөрт 50-70 мянган төгрөг/ улсаас тогтоосон байгууламжид тусгаарлагдах нотломжид гарын үсэг зурж бүртгүүлнэ.
Консулын хэлтсийн хаяг: 서울시 용산구 대사관로 34길 41, 새마을금고 2층, 주한몽골대사관 영사부,
Daesagwan-ro 34-gil, 41, Yongsan-gu, Seoul, Consular Section, Embassy of Mongolia.
АНХААРАХ ЗҮЙЛС!
Эх сурвалж: Монгол Улсаас Бнсу-д Суугаа Элчин Сайдын Яам