| | USD/MNT 0₮

Лондоны марафонд У.Ганзориг МОНГОЛ ГУТАЛТАЙ ГҮЙЖ, ГЕННИСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

Энэ сарын 21-нд зохиогдсон 44 дэх удаагийн Лондоны марафонд 53 мянга хүн замаа дуусгаж рекорд тогтоосон. Тэдний нэг нь Английн Лондон хотод амьдардаг У.Ганзориг байлаа.

Тэрбээр Монгол өв соёлоо сурталчлах зорилгоор "Монгол үндэсний гутал, хувцастай" бүтэн марафон буюу 42 км зайд гүйж Геннисийн рекордод бүртгүүлжээ.  У.Ганзориг дээрх зайг 4:22:59 секундэд туулж албан ёсоор Геннисийн амжилт тогтоосныг албажуулсан байна. Энэ жилийн марафоны эрэгтэйчүүдийн ангилалд Кенийн гүйгч Александр Мутисо 2:04:01 цагаар түрүүлж алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд олимпын аварга, Кенийн гүйгч Перес Жепчирчир 2:16:16 цагаар дэлхийн рекорд тогтоосон билээ.

Энэ жилийн Лондоны марафонд нийт 65,725 хүн оролцохоор бүртгүүлж 54,281 хүн уралдааны замд гарсан. Тэдгээрээс 74 хүн Геннисийн рекорд тогтоох оролдлого хийж 44 нь зорилгоо биелүүлжээ. Тодруулбал 91 настай Дэвид Пикслей энэ тэмцээний хамгийн ахмад оролцогч нь болсон юм. Түүнчлэн замын хориглосон тэмдэг шиг хувцастай марафонд оролцсон (Мэтт Эвиретт, 3:22:16), уралдааны турш унадаг дугуйгаа үүрч гүйсэн эр (Бэн Кэллэт, 3:54:52), хийлдэг хувцастай гүйсэн эмэгтэй (Жоржина Бокс, 5:10:31) гэх мэт олон содон амжилтыг шинээр бүртгэсэн аж.

Мөн марафоны үеэр хандивын арга хэмжээ болдгоороо онцлог. Энэ жилийн хувьд нэг өдрийн дотор 82 сая ам.долларын хандив цугларсан нь дэлхийн рекорд тогтоосныг уралдаан зохион байгуулах хорооны дарга Хю Брашер мэдэгджээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.