| | USD/MNT 0₮
Сонгинохайрхан дүүргийн 41-р хороо буюу Баруун салаанд энэ сарын 21-ны өдөр 11 настай хүүхэд угаартаж амиа алджээ. Тодруулбал, тухайн өдөр нэг том хүн, хоёр хүүхэд угаартсан байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн аж. Улмаар түргэн тусламжийн баг тус хаяг дээр очиход 11 настай хүүхэд нас барсан байдалтай, ээж нь угаарын хүнд зэргийн хордлоготой байжээ. Одоогоор ээж нь эмчилгээ хийлгэж буй аж.
Зуухны ам онгорхой, яндангүй, хүхээгийн хаалтыг хааснаас угаартах нөхцөл бүрддэг бөгөөд иргэд галлагаа болон аюулгүй байдлаа сайтар хангахыг анхааруулж байна.