| | USD/MNT 0₮
Өнөөдрөөс/2024.04.25/ эхлэн дөрөвдүгээр сарын 26, 27, 28-нд нийслэлийн есөн дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:30-17:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.
Өргөтгөсөн худалдаагаар хонь, ямааны махыг гулуузаар нь зарах бөгөөд хонины мах килограмм нь 8,900 төгрөг, ямааны мах килограмм нь 6,700 төгрөг байна.
Нөөцийн махны үнийг "Хүчит шонхор" захын бөөний үнэтэй харьцуулахад дунджаар 12-15.2%, бусад зах худалдааны төвийн жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 30.6-35.8%-аар хямд аж.
Энэ сарын 4-ний өдрийн байдлаар 204.9 тонн буюу нийт махны 3.2%-ийг борлуулсан байна. Үүнийг 2022, 2023 оны мөн үетэй харьцуулахад борлуулалт 0.7%-аар нэмэгдсэн болохыг Захирагчийн ажлын албанаас мэдээлж байсан юм.
Гуравдугаар сарын 11-ний өдрөөс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махны худалдааг иргэдэд хүргэж байсан бол нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэлжээ.