| | USD/MNT 0₮

Х.Налжирмаа, О.Энхгэрэл нар Азийн аваргын даамын тэмцээнээс АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Дөрөвдүгээр сарын 10-наас 20-ны өдрүүдийн хооронд Узбекстан Улсын Ташкент хотноо даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Уг тэмцээнд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цоморлиг” цэцэрлэгийн сурагч Х.Налжирмаа, “Хөх сувд” цэцэрлэгийн сурагч О.Энхгэрэл нар амжилттай оролцсон байна.

Тодруулбал, Х.Налжирмаа цом, нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол О.Энхгэрэл нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Тэд 100 буудалт, 64 буудалт болон Турк даамын төрлүүдэд ийнхүү эх орноо төлөөлөн амжилттай оролцсон байна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.