| | USD/MNT 0₮
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хааж засвар, арчлалтын ажил гүйцэтгэнэ
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд: Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын хугацаа:
Эхлэх хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 25 өдөр 23:00 цаг
Дуусах хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 26 өдөр 07:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.