| | USD/MNT 0₮

Малчин Э.Оргилбулагийнд 70 ямаа ишиглэхээс 15 нь ИХЭРЛЭЖЭЭ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын малчин Э.Оргилбулагийнд 15 ихэр ишиг төллөжээ.

Тодруулбал, малчин айлд 66 төллөх ямаанаас 15 нь ихэрлэж 81 ишигтэй болжээ. Э.Оргилбулаг энэ тухайд "Энэ жил манай нутагт мал жилбэтэй сайхан орлоо. Ямаа маань дөрөвдүгээр сарын 4-нөөс эхэлж ишиглээд өнөөдөр /2024.04.23/ сүүлийнх нь төллөөд дууслаа. Өмнөх жилүүдэд 1, 2 ямаа ихэрлэдэг л байсан. Харин энэ жил ингэж олноороо ихэрлэсэнд бэлэгшээж их баяртай байна. Эцэг малыг Баянхонгор аймгийн Баянцагаан сумын хоёрдугаар багийн нутаг Аргалантаас ахаасаа борлон ишиг байхад нь авч, хоёр жилийн өмнө ухна тавьсан. Манай нутагт хуц, ухныг хоёр жил тавиад сольдог. Учир нь эхний төл нь хээл авах цаг нь болчихдог учир эргээд өөрийнхөө төлд гүйхээс болгоомжилдог. Тэгэхээр ихрийн удамтай байж болох ч энэ ухнаа манайх дараа жил тавихгүй" гэлээ.

Эх сурвалж: MNB.MN

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.