| | USD/MNT 0₮

Ослын улмаас амиа алдсан 16 настай охиныг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ

Энэ сарын 17-нд Хайлаастад гарсан ослын улмаас амиа алдсан 16 настай охиныг өнөөдөр эцсийн замд нь үдэж байна. Харин охины 25 настай эгч болон 7, 11 настай дүү нар нь эмнэлэгт хүндхэн байдалтай байна.

Ганцхан долоо хоногийн өмнө энэ гэр бүл элэг бүтэн байсан бол одоо уй гашуутай өдөр хоногийг өнгөрүүлж байна. Аав, ээж, том хүү болон түүний 11 настай хүү, 25 настай охин 7 настай хүүгийн хамт, мөн 16 настай талийгаач охин гээд ам бүл долуулаа амьдардаг байжээ. Гэвч хэн нэгний хоромхон зуурын анхаарал болгоомжгүй байдлаас үүдэж 16 настай охиноо үүрд алдаж, 25 настай охин эмнэлгийн орон дээр амь тэмцэж байна. Эмнэлэгт байгаа охиндоо дүүг нь өөд болсон талаар хэлээгүй гэлээ. Эмэгтэй ухаан ороод хамгийн түрүүнд 7 настай хүүгээ асуусан байна. Харин тус ослын улмаас амиа алдсан 16 настай охиныг өнөөдөр /2024.04.24/ сүүлчийн замд нь үдлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.