| | USD/MNT 0₮

Үхрийн махны дундаж үнэ 20,000 төгрөг давж, төмс 2,000-д хүрчээ

Энэ сарын 22-ны байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.7%, өмнөх долоо хоногоос 0.3%-аар өссөн болохыг Үндэсний Статистикийн Хорооноос/ҮСХ/ мэдээллээ.

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдээс өндөг, гурил, мах, төмс, байцай, сонгинын дундаж үнэ гуравдугаар сарынхаас нэмэгдсэн байна. Статистикаас харвал зах, худалдааны төвүүдэд нэг килограмм үхрийн цул махны дундаж үнэ 20,000 төгрөгийг давсан бол төмс 2,000 төгрөгт хүрчээ.

Уг нь Засгийн газраас Хөдөө Аж Ахуйн Бирж нь мал, махны арилжааг худалдагч, худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар системийг бий болгосон.

Мал, махны арилжааг зохион байгуулснаар малчид Улаанбаатар хотын мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрүүдэд дундын зуучлалгүйгээр нийлүүлэх боломжтой хэмээн мэдээлж байсан юм.

Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүд дэх хүнсний гол нэрийн барааны үнэ /2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар. Эх сурвалж: ҮСХ/

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.