| | USD/MNT 0₮

2040 онд Улаанбаатар хотод 2 сая гаруй хүн оршин суух урьдчилсан тооцоолол гарчээ

2022 онд Дотоод хэргийн сургуулиас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотод хүн амын нягтаршилын тухай мэдээллийг хүргье.

2025  онд 1,682.94,   2030  онд 1,867.09 ,  2035   онд   1,987.21,   2040   онд 2,089.81   хүн   амтай   болох   урьдчилсан тооцоолол гарсан байна. Харин 2000 онд нийслэлийн нэг  км2  нутаг  дэвсгэрт  162  хүн  оршин сууж  байсан  бол  2022  онд  нэг  км2  нутаг дэвсгэр 332 болсон   байна.   2022   оны байдлаар Улаанбаатар  хотын  хүн  амын нягтрал 47.9хүн/га байна. Нийслэл  хотын хүн   амын   суурьшлын   нягтрал   газар нутгийн  хэмжээнд  жигд  биш байгаа ба 1км2 нутаг дэвсгэрт оногдох хүн амын тоо харилцан адилгүй байна. Нийслэлийн хүн амын  24,7%  буюу  361,600  хүн  Баянзүрх дүүрэгт,  Сонгинохайрхан  дүүрэгт  22,3% буюу  327,500  хүн  оршин  сууж  байгаа бөгөөд  хүн  ам  хамгийн  их  төвлөрсөн томоохон  дүүргүүд  болж  байна.  Цаашид Хан-Уул дүүргийн хүн ам ихээр нэмэгдэхтөлөвтэй байгаабөгөөд 2030 онд 265,000, 2040  онд  313,000  хүрэх  төлөвтэй  байна. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.