| | USD/MNT 0₮

Баян Р.Базараа Ц.Элбэгдоржид СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТ болох 13 САЯ АМ.ДОЛЛАР өгсөн байж болзошгүй ХЭРГЭЭР СААТУУЛАГДАЖ байна

Энэ сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас Алтайн хүдэр ХХК-ны гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнийг саатуулж, тус компанийн эзэн Р.Базарыг “Сонгууль хууль бусаар санхүүжүүлсэн” хэрэгт сэжиглэж сүр дуулиантайгаар баривчлав. Цаашилбал, тэдний ажлын газар болон гэрт нь нэгжлэг хийсэн байдаг. Мөн Э.Хаш-Эрдэнэ нарын 10 хүнийг хамт баривчилжээ. Одоогийн байдлаар тухайн этгээдүүд 461-р хорих ангид цагдан хоригдож байна.

Энэхүү сүр дуулиант баривчилгааны цаана сонгуультай холбоотой хууль бусаар санхүүжилт” авсан хүн хэн бэ гэх асуулт анхаарал татаж байв.  

Тэгвэл угтаа энэ хэргийн цаана Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж холбоотой байж болзошгүй аж. Үүнийг гурав хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засгийн индер дээрээс зарлалаа.

Тэрбээр хэлэхдээ: Пүрэвдорж гишүүнээ Стратегийн ордуудыг хувь хүнд өгвөл ил тод болно гээд байгаа. Үгүй шүү. Ачит Ихт-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. Цаглабар гээд дансанд Ачит Ихт 13 сая.ам доллар шилжүүлсэн. Энэ асуудал дээр одоо хөдөлгөөн ороод байгаа асуудлууд байгаа. Удахгүй баримтаар ил болно гэдэгт итгэлтэй байна гэв.

Тэгвэл  Сонгуулийн тухай хууль болон авлигалын тухай хуулинд хууль бусаар санхүүжилт авсан, өгсөн хүмүүс хамт шийтгэгдэж хорих ялтай.  Атал сонгуулийн санхүүжилт өгсөн гэх Р.Базараа нэг сар хоригдож, харин санхүүжилт авсан Ц.Элбэгдорж хилийн цаана гэм хоргүй мэт сул чөлөөтэй явж байна. “Төрийн хууль иргэн бүрд тэгш үйлчлэх ёстой” гэж тунхаглах бөгөөд ялангуяа  эрх мэдэлтэй, баян чинээлэг улс хэрэгт орохоороо энэ хэвшмэл хэллэгийн байнга дурдах нь сонин.

Гэтэл  дээрх хэргээс харахад л энэхүү бүх хүнд хууль эрх тэгш гэх зүйл хэрэгжихгүй байгааг бид ил тодоор харж байна. 

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.