| | USD/MNT 0₮

Талийгаач охины ээж Г.Болормаа: Хариуцлагагүй жолоочоос болж охидын минь нэг нь БУРХАНЫ ОРОНД нөгөө нь СЭХЭЭНД БАЙНА

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 17-нд Хайлаасны замд онц ноцтой осол гарсан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт Toyota Pruis маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан долоон иргэнийг мөргөсөн байдаг. Осолд өртсөн дөрвөн иргэн нэг гэрийнх байжээ. Ослын үеэр амь насаа алдсан 16 настай охины ээж Г.Болормаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Тухайн өдөр яг юу болсон бэ? Ослын талаар танд хэн мэдэгдсэн бэ?

Тухайн өдөр хүүхдүүд маань хичээлээ тараад тоглоомын талбай дээр тоглож байгаад ирье гээд явсан. Оройхон хүүхдүүд утсаа авдаггүй. Гэтэл удалгүй 19 цагийн орчимд эмнэлэгээс надруу залгаад та хүүхдүүдийнхээ регистрийн дугаарыг хэлээд өгөөч гэсэн. Бид шууд гэмтэлийн эмнэлэг рүү очсон. Нэг хүүхэд нь байхгүй байна гэсэн чинь цагдаа охин тань нас барсан” байна гэсэн мэдээ өгсөн.

-Осолд танай хоёр охин, ач, зээ нар орсон юм билээ. Ач, зээ нарынх нь бие ямар байгаа вэ?

     -Гэмтэлд байгаа охины минь бие маш муу байгаа. Гурван удаа хагалгаанд орсон эмч нар ер нь хэцүү байна шүү гээд байгаа. Ач, зээ хоёр минь ухаан орсон. Гэсэн ч бэлхүүснээс нь доош мэдээгүй байгаа. Эмч нар мэдээ оруулах эмчилгээ хийж байгаа гэсэн. Хэзээ явж чадахыг нь бас мэдэхгүй байна. Хоёр нь суугаа болчих вий гэж айж байгаа. Эмнэлэгт ухаангүй байгаа 25 настай охины минь хүү, хүүгийн минь хүү байгаа юм.

-Та осол гаргасан жолооч нартай уулзсан уу?

  - Надтай нэг жолооч нь ирж уулзаад буяны ажлыг нь даахаар болсон. Өөр хүнтэй уулзаагүй байгаа. Нөгөө жолооч нь ямар учиртай хүн байсныг мэдээгүй л байна. Цагдаагийн байгууллагаас бидэнтэй холбогдоогүй. Хэргийн нөхцөл байдал, мөрдлөгө, шалгалт хэрхэж байгаа тухай мэдээлэл өгөөгүй. Хайхрамжгүй жолоочийн буруугаас болж 16 настай охиноо алдаж, гурван хүүхэд минь үхэл, амьдралын заагт байна.

ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 26 настай охиных нь найз гэр бүлд нь туслах, өмгөөлөгч авах талаар мэдээлэл өгсөн юм. Энэ талаар тодруулахад:

-Найзынхаа төлөө би өнөөдөр ар гэрт нь ах эгч нартаа чадах бүх зүйлээ хийж өгөхөөр явж байна. Бидэнд юуны түрүүнд өмгөөлөгч хэрэгтэй байна. Гэтэл өмгөөлөгчийн үнэ ханш 10 саяас эхэлж буй. Бүр цаашилбал 20, 30 сая төгрөг. Тухайн өмгөөлөгч нар тийм мөнгө амлаж болно. Гэхдээ ар гэрт нь яг үнэн зөвөөр шийдүүлж чадах уу гэсэн асуудал бас бий.

Өмгөөлөгч нар доод тал нь 10 сая гэдэг нь энэ хүмүүсийн амьдралд 10 сая төгрөг байтугай нэг сая төгрөг байхгүй байна. Эгч маань өөрөө группт байдаг. Сард 650.000 төгрөг авдаг. Найз маань ажилгүй хүүхдүүдээ сургуулиас нь зөөдөг бүх зүйлийг нь зохицуулдаг байсан боловч нэг хүний буруугаас болоод өнөөдөр хүүхдүүдтэйгээ үхэл амьдарлын заагт байна. Тиймээс би энэ хүмүүст маш сайн өмгөөлөгч авч өгөх л хүсэлтэй байна. Тиймээс энэ мэдээллийг уншиж байгаа хүмүүс байвал маш сайн өмгөөлөгчтэй холбож өгч туслалцаа үзүүлвэл бид маш их баярлана.

 

Ярилцлага

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.