| | USD/MNT 0₮
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Хадын булаг багийн "Гурван-Ус" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 180 км-т, сумын төвөөс зүүн хойд 60 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 12:21 цагт ОБЕГ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 15:17 цагт хээрийн гал түймрийг цурманд оруулж, 15:28 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 80 га орчим талбай өртжээ.