| | USD/MNT 0₮

Хорогдсон малын сэг зэм арилгаж, малчдад туслахаар 120 цэрэг орон нутгийг зорилоо

УОК-ын шийдвэрийн дагуу өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүссэн цас зудын гамшиг, ослын хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр болсон байна.

Дорноговь, Булган, Дорнод, Архангай, Сүхбаатар, Хэнтий аймагт Зэвсэгт хүчний найман ангийн 120 гаруй цэргийн алба хаагч 12 нэгж техниктэйгээр ажиллахаар өнөөдөр орон нутгийг зорьжээ. Тэд хорогдсон малын сэг зэмийг устгах ажилд дайчлагдаж байгаа аж.

2023 оны арваннэгдүгээр сараас эхлэн 16 аймгийн 70 орчим суманд Зэвсэгт хүчний 30 гаруй анги байгууллагын 500 гаруй цэргийн алба хаагч, туулц сайтай 107 нэгж техниктэйгээр цасанд боогдсон орон нутгийн зав давааг нээх, малчдад өвс тэжээл хүргэх, нүүлгэн шилжүүлэх, гамшгийн хор хохирлыг арилгах ажлыг таван сарын туршид ээлж дараатайгаар гүйцэтгэсэн байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.