| | USD/MNT 0₮

ТОДРУУЛГА: Өмнөговь аймгаас олдсон үхсэн “Цоохор ирвэст” гаднын нөлөөгөөр алуулсан шарх сорви байхгүй

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Зурамтай уулнаас өчигдөр /2024.04.19/ нас биед хүрсэн ирвэс үхсэн байдалтай олдсон юм. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багын нутаг дэвсгэрт “Цоохор ирвэс” үхсэн гэх мэдээллийн дагуу тус аймгийн Байгаль орчны газар, Мал эмнэлгийн газартай хамтран үхлийн шалтгаан нөхцөлийг тодруулжээ. Улмаар галзуугийн түргэвчилсэн оношлуураар эерэг дүн илэрсэн тул цаашид нарийвчилсан шинжилгээ хийгдэж бaйгаа гэж бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ тухай дахин тодруулахад ирвэс гадны нөлөөгөөр үхсэн шарх сорви байхгүй, мал амьтан хазсан ул мөргүй гэж Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв мэдээлэв.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.