| | USD/MNT 0₮
Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр дур мэдэн хэн нэгнийг дүүжилдэг хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл их гарах боллоо. Тэдний нэгэн тод жишээ бол энд тэнд элийрэгч Ц.Уянга юм. Угтаа Ц.Уянга нь АН-ын гишүүнчлэлтэй бодлого шийдвэрлэлтэд шүгэл үлээдэг үндсэн хуулийн мэдлэгтэй хүн гэж өөрийгөө цоллодог. Атал өөрөө нийгмийн сүлжээгээр бусармаг үг үйлдлээр бусдыг дур мэдэн гутаан доромжилж цахим орчинд дүүжилж байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эрх байх боловч түгээхдээ цахим орчныг буруугаар ашигласан тохиолдолд мөн хуулиар хамгаалагдсан бусдын халдашгүй чөлөөтэй байх, нэр төр, алдар хүндээ эрхэмлэх эрхийн асуудлыг зөрчсөн үйлдэл болдог.
Энэ мэт олон нийтийн сүлжээнд дур зоргоороо авирладаг хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх нь зохистой юм.