| | USD/MNT 0₮

ТОЙМ: Хамгийн чанаргүй "сувс" шиг эмийг тэнгэрийн үнээр авч ЭРҮҮЛ МЭНД АМЬ НАСААРАА ТОГЛУУЛЖ БАЙНА!

ЗҮРХНИЙ СТЕНТ БУЮУ ТЭЛЭГЧ 50-120 ДОЛЛАРААР ОРЖ ИРДЭГ БОЛОВЧ УЛСЫН ЭМНЭЛЭГ 3 САЯ ХУВИЙН ЭМНЭЛЭГ 12 САЯ ТӨГРӨГӨӨР СУУЛГАДАГ

Ээдрээтэй эргэлзээтэй итгэлгүй  долоо хоног өнгөрлөө.Эмийн сонгол болж байгаа. Нэгнийхээ өвчин зовлонгоор зовлонгүй мөнгө олдог салбар илчлэгдэж байна. Эрүүл мэндийн салбар монопол болсон. Улсдаа толгой цохиж явдаг эрүүл мэндийн салбарынхан бүгд ардаа нэг нэг эмийн сантай хувийн эмнэлэгтэй. Хил гаалиар орж ирж байгаа эмнүүд нь тундаа хүрдэггүй хэрнээ дам дамаа дамалсан дааж давшгүй их үнэтэй. Чанаргүй эргэж буцах газаргүй зүгээр эмээ уугаад эдгэнэ гэсэн итгэлээр биерүүгээ оруулж уудаг. Жишээ нь: Уналт таталтын эсрэг эмийг хасаад тураах эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтанд оруулсан заа ингээд дуусахгүй ээ….Зүрхний стент буюу тэлэгч 50-120 доллараар орж ирдэг боловч улсын эмнэлэг 3 сая хувийн эмнэлэг 12 сая төгрөгөөр суулгадаг энэ үнэн, худал дээрээ тулсан түмэн ард айсандаа сандарсандаа сонгохоос өөр аргагүй ээ.Эх орондоо байгаа эмчилгээг хямдхан гээд шууд сонгоно. Өдөр хоногийг залбирч өнгөрөөж байгаа өвчиндөө шаналж байгаа хүн үнэ судалж чадах уу? Амь нас эрүүл мэндтэй холбоотой эм тариа зүгээр хэдхэн монополь шуналтнуудын гарт байна!

Монголчууд бид дэлхийн хамгийн чанаргүй сувс шиг эмийг тэнгэрийн үнээр авч ууж эрүүл мэнд амь насаараа тоглуулж байна!

ХУВЬДАА ЭМИЙН КОМПАНИТАЙ ЭМЯ-НЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАЖ БАЙСАН БОЛОН ОДОО АЖИЛЛАЖ БУЙ ХҮМҮҮС

1. Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд

2. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж

3. Эрүүл мэндийн дэд сайд асан Ш.Анхмаа

4. ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга асан Д.Нарангэрэл

5. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга асан Т.Энхзаяа

6. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга асан Я.Буянжаргал

7. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга асан Б.Буянтогтох

Хүн амын 10 хувь нь буюу 300 мянга гаруй чихрийн шижин өвчтэй хүн бий. Дэлхийд сахарын эсрэг олон чанартай эм, тариа байдаг ч манайд хамгийн хямд чанаргүйг нь эмийн хөнгөлөлтөөр олгодог. Олон жил уугаад ирэхээр элгэнд нөлөөлдөг. Боломжтой цөөхөн хүмүүс нь л чанартай, өндөр үнэтэйг нь авч байна.

Эмийн сонсгол

ЭМЯ-ны харьяа байгууллагууд

1. Хүний эмний зөвлөл;

    321 албан тушаалтны 241 буюу 75%нь

    өөрийн хамаарал бүхийн аж ахуйн

    нэгжтэй.

2. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий.

    газар;

    93 албан тушаалтны 57% буюу 61.2% нь

    өөрийн хамаарал бүхий аж ахуйн

    нэгжтэй.

3. Эм эмнэлэгийн хяналт зохицуулалтын

    газар;

    42 албан тушаалтны 41 буюу 97,6% нь

    өөрийн хамаарал бүхий аж ахуйн

    нэгжтэй.

4. Эрүүл мэндийн даатгалын үндэсний

    зөвлөл;

    28 албан тушаалтны 35 буюу 100% нь

    өөрийн хамаарал бүхий аж ахуйн

    нэгжтэй.

5. Эрүүл мэндийн яамны удирдлага;

   110 албан тушаалтны 97 буюу 88,1% нь. 

    өөрийн хамаарал бүхий аж ахуйн

    нэгжтэй.

-Зүгээр л гэмт хэргийн бүлэглэл аймшигтай геноцит хийж байгаа нь тогтоогдлоо. Монгол хүний үхэл, хорт хавдраар дэлхийд тэргүүлээд эхэлсэн. Гэтэл эрүүл мэндийн яам нь санаатай иргэдээ хордуулан алж байсан байна. Эрүүл мэндийн салбарын албан тушаалтанууд өөрсдөө монголчуудынхаа зовлонгоор зоолжээ. Тэдний хямд эмийг өндөр үнээр зарж, чанаргүй эмээр ард иргэдийг угжиж хөлгүй ихээр хөлжсөн баримтууд дэлгэгдэж байна. Эмийн үнэ 40-200 хувь нэмэгдсэн. 2019 онд эмийн салбарт 40 тэрбум төгрөгийг төсөвлөдөг байсан бол 2024 онд 137.2 тэрбум болтлоо өссөн

Энэ мөнгө эм хангамжийн хэдхэн бүлэглэлийг угжсан Амь нас эрүүл мэндтэй холбоотой эм тариа зүгээр хэдхэн монополь шуналтнуудын гарт байна!

Монголчууд бид дэлхийн хамгийн чанаргүй сувс шиг эмийг тэнгэрийн үнээр авч ууж эрүүл мэнд амь насаараа тоглуулж байна! 15.000-р зарж байсан эмээ "Хөнгөлөлттэй эмийн жагсаалт"-д оруулж 45.000-р зардаг байжээ.

ХОРТ ХАВДАР ГЭДЭГ ҮГЭНД ДАССАН МОНГОЛЧУУД

Монголчууд бид хорт хавдарын талаар мэдээллийг энгийн мэдээ шиг л сонсож байна даа. Асашёорюү Д.Дагвадорж: Хавдар туслаа. Амжилттай давна гэж найдаж байна гээд өөрийн цахим хуудаснаа нийтэлээд дуусаагүй байхад

Дуучин A Cool элэгний хорт хавдрыг ялна гэж өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн. Хорт хавдар улам залуужсаар байна. Хавдарын эмнэлэг бол хэзээд хөл хөдөлгөөн их түмэн олон хөлхөнө бараг хөл гишгэх зайгүй. Хорт хавдар гэдэг үгэнд монголчууд бид аль хэдийн дасссан бололтой. Хавдарын эмнэлэг дүүрэн хүн олон нийтийн сүлжээгээр хандив гуйж эмнэлэгийн зардлаа олох гэсэн хүнээр дүүрчээ . Олсон хэдэн төгрөгөө эмнэлэг оношлогоо эм тарианаас өгөөд дуусах нь. Хавдар гэгчийг тусаад  чимээгүй байгаад байх уу? Хавдрын эмнэлэг хар зах шиг, Нарантуул шиг тэлж байна…

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ЗАМЫН БОРДЮР СОЛИХ АЖИЛ ЭХЭЛЖЭЭ

Энэ онд нийслэлийн  явган хүний замыг нийтээр нь шинэчлэхэд 35.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тодруулбал, халтирдаг явган хүний гантиган замуудыг солиход энэ жил нийслэлээс онцгой анхаарч, тусгайлсан төсөв зарцуулах талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдэгдсэн. Үүний дагуу байгалийн боржин чулуу ашиглаж халтирдаг хавтангуудыг солих ажил эхэлжээ.Энэ замын бордюр авч хаячихаад янзлаач ээ, хэд ч хонов, тоос шороон дээр тоос шороо нэмээд үнэн дампуу байнаа.

Ажлын уялдаа холбоо байдаггүй юмуу, засаж янзлах гэж байгаа бол бэлтгэлээ хангачихаад ажлаа эхэлж болдоггүй юмуу?

Настай хүмүүс, хүүхэдтэй хүн явахад хэцүү байна шүү. Хагархай нь нөхөхгүй байж  хашлашыг нь солиод яах юм бэ. Уранхай дээлэнд мөнгөн товч зохидоггүй байхаа. Жил болгон сольдог нэр нь тодорхой хэдэн газартэй энгийн иргэд бидний машины амаржин ангархай онгорхой зам дээрээ дуусаж зам бол яг л бахь байдгаараа. Бид ямар дугарах биш зам яг л байдгаараа.

ЦАЛИН, ТЭТГЭВЭР НЭМЭГДЭХ СУРГААР ХҮНС, БАРААНЫ ҮНЭ ӨСДӨГ ЖИШИГ ТОГТЛОО

Цалин, тэтгэвэр нэмэгдсэн ч өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өсөхөөр амьдралд наалдахгүй байна. Учир нь цалин, тэтгэвэр нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ өсдөг жишиг тогтоод удаж байгаа юм. Нэмэгдлүүдийг авч үзвэл тэтгэвэр, тэтгэмж 100 мянган төгрөгөөр өссөн. Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 375 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 302 мянга 500 төгрөг болгож, нэмэх шийдвэр гаргасан. Хуучин олгож байсан нийгмийн халамжийн тэтгэвэр 325 мянган төгрөг, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэний болон асаргааны тэтгэмж 275 мянган төгрөг байсан юм.Гэтэл бидний ууж идэх зүйлс 100-200 хувиар өссөөр байдаг.

МАРТАЖ БОЛОХГҮЙ УУЧИЛЖ БОЛОХГҮЙ 51 ЖДҮ-ЧИН

Энэ жил бид бүхэн толгой дээрээ 126 гишүүн залнаа. Өнгөрсөн дөовөн жил бидний боломжийг албан тушаал болон танилын хүрээгээрээ хулгайлсан эрхэмүүдтэй танилцаж чимээгүй сонсоод тэвчээд л өнгөрсөн. Мартаж болохгүй уучилж болохгүй 51 ЖДҮ-чин. Эндээс бидний дараагийн ирээдүй одоо болох сонгуулийн эргэлт болно. Сонгогчийн боловсрол гэж юу гэж вэ гэж үү https://m-election.mn/ пэйжрүү ороод нэр дэвшигчийн намтар хийсэн бүтээсэнг хараад сонголтоо хийгээрэй таны миний гарт бидний ирээдүй байгаа гэдгийг битгий мартаараа мэргэн ард минь.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

 

Товч Тойм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.