| | USD/MNT 0₮

2024 оны нэгдүгээр улиралд болсон нийт хэргийн дийлэнх нь залилах, хулгайлах гэмт хэрэг байна

2024-04-22  Цаг үеийн мэдээ, Мэдээ Мэдээлэл, Мэдээ, Видео шторк,A- A A+

Прокуророос 2024 оны I улиралд хэрэг бүртгэлтийн 38.987 хэрэгт хяналт тавьж ажилласнаас Залилах, Хулгайлах төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг нь эзэлж байна. Тодруулбал,

- Залилах гэмт хэрэг 12.436 буюу 31.9 хувь;

- Хулгайлах гэмт хэрэг 10.135 буюу 26 хувь;

- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 3221 буюу 8.3 хувь;

- Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 1263 буюу 3.2 хувь;

- Мал хулгайлах гэмт хэрэг 1054 буюу 2.7 хувь;

- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1001 буюу 2.6 хувь;

- Авлига, албан тушаалын гэмт хэрэг 908 буюу 2.3 хувь;

- Дээрэмдэх гэмт хэрэг 604 буюу 1.4 хувийг тус тус эзэлж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.