| | USD/MNT 0₮
Жүжигчин Рагчаагийн Анхням залуус дүү нарт хандаж эцэг эхдээ элэгсэг хандаж хайрлаж байх талаар зөвлөгөө өгчээ. Тэрбээр "Залуучууд дүү нар минь ээ! Энд миний дүү нар хүү ч орноо.
Эмээ, өвөө, ээж, аавдаа туслаж бай. Тус гэдэгт тийм айхтар их юм орохгүй ээ. Гуравхан элдүүр гурил элдэж хэрчээд нэг завандаа оруулаад өгчихөд л тус. Жоохон бондгор махаар 20 гучхан банш хийгээд өгөхөд тус болноо. Залуу хүнд юухан байхав дээ. Бидний юухан байхав гэж боддог юмнууд настай хүмүүст мөн ч их ажил болдог юм. Хэдхэн ээлжийнх нь хувцасыг сайхан угааж индүүдээд өг, ярьсан яриаг нь тогтоод чагна, хийсэн хоолыг нь магтаад ид. Завгүй байсан ч зориулаад цаг гаргаж бай. Тэврүүлээд үнсүүлж бай. Ядаж л хожим гэмшихгүй шүү дээ. Хэн ч байсан настай хүнтэй элэгсэг хандаж зөрөөд өнгөрөхдөө нүүрлүү нь эгц хараад өөрт нь зориулаад инээмсэглээд өнгөрч байгаарай. Энэ чинь л буян шүү. Бүх хүмүүс өтөл насыг туулна шүү дээ" гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байна.