| | USD/MNT 0₮

Э.Бат-Үүл:Ц.Элбэгдоржийг С.Зоригийн хэрэгт холбогдуулан гүтгэх ч бүр солиорч цадигаа алдаж байна

Талийгаач С.Зоригийн гэргий Б.Булганы өгсөн ярилцлага өчигдөр телевизүүдээр цацагдав. Б.Булган нэр бүхий хүмүүсийг хэлж ноцтой зүйл ярьсан юм. Харин нэр нь дурдагдсан нөхдүүд эхнээсээ сандарч тайлбар хийж эхэлжээ. Тухайлбал, Ардын баатар цолтой Э.Бат-Үүл дараах тайлбарыг хийжээ.
Тэрбээр "Л.Оюун-Эрдэнэ,Х.Баттулга,Булган нараа. Зоригийн нэрээр ардчиллыг булшлах гэж байгаа бол санааны чинь гарз шүү. Зоригийн үзэл санаа үйл хэргийг мэддэг нөхөр нь би амьд байна шүү! Зориг өнөөдөр амьд байсан бол Путины Оросыг буруушааж, Ардчилсан Оросын төлөө байх байсныг би мэднэ. Би Зоригийн хөшөөг босголцож, Лениний хөшөөг буулгасан хүн нь шүү!
Б.Булган өөрийгөө, Зоригийн залгамжлагчаар Х.Баттулгыг тодруулах орчин цагийн Янжмаа, Крупская болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү. Б.Булган өөрөө гүтгүүлэхийн зовлонг үзчихээд, гүтгэлгээр хорслоо тайлж байгаа бол бурхан чинь өршөөхгүй шүү.
Ц.Элбэгдоржийг С.Зоригийн амь насны хэрэгт холбогдуулан гүтгэх ч бүр солиорч цадигаа алдаж байна. Тухайн үед Элбэгдорж, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гэж балай юмнаас салахын түүс болж аргаа барж байсныг тэр үеийн эвсэлийн удирдлага бүгд мэднэ .Элбэгээ Зориг бид хоёрыг хүртэл “хойш суулаа” гэж уурлаж шахаж л байсан. Зориг дэд бүтцийн сайдын ажлаа хийж байх хүсэлтэй л гэж миний хажууд хэлж л байсан. Фракцууд элдэв нэр санал гарган хоорондоо яриад найрцгааж байгаа дуулддаг л байсан. Дандаа л ингэдэг ш дээ. Надад фракц гэж байгаагүй.
Гэтэл С.Зориг алагдсны дараа л Ерөнхий сайдад нэр дэвших гэж байсан болоод л явчихсан. Би лав мэдээгүй. Фракц гэж заваан юмны дэмийрэхийг харахаар ой гутаад хол явдаг байсан юм.
С.Зоригийн нэр албан ёсоор ороод ирсэн бол Элбэгээ уухайн тас аваад л гүйх байсан. Тэр үүрэг гүйцэтгэгч гэж балай юмнаас салахын түүс болчихсон байсан юм шүү дээ. Үүнийг мэдэх гэрчүүд нь бүгд амьд байгаа шүү" гэсэн тайлбарыг цахим хуудсандаа нийтэлжээ.
Улс төр

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.