| | USD/MNT 0₮

Хээрийн түймэрт 240 мянган га талбай шатжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Цайдам" гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны 09:28 цагт гарсан хээрийн гал түймрийг 21-ний 03:30 цагт  бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн  240 мянган га талбай шатсан байна.

Ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт өндөр байгаа нь түймэр гарах нөхцлийг бүрдүүлж байна. Иймд  иргэн бүр ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.