| | USD/MNT 0₮

Сэрэмжлүүлэг: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -3…+2 градус, говийн бүс нутгийн зүүн болон Дорнод, Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан, өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +15…+20 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө +1…+3 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.