| | USD/MNT 0₮

Он гарсаар 149 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Жолооч нарын буруутай хайхрамжгүй үйлдлээс болж бага насны буюу сургуулийн насны хүүхдүүд зам тээврийн осолд өртсөөр байна.  Тодруулбал, 2024 оны 3 дугаар сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн 149 тохиолдол бүртгэгдсэн гэж цагдаагийн албанаас мэдээллээ. Хамгийн сүүлд гэхэд гурав хоногийн өмнө ЕБС-ийн зургаан хүүхэд нэг дор зам тээврийн осолд өртөж нэг хүүхэд газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарлаа. 

Осол гарахад жолоочийн хариуцлагагүй байдал хамгийн их нөлөөлдөг. Анхаарал болгоомжтой, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүйгээс осол гарч байна гэлээ. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой бас дүрмээрээ явахыг хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.