| | USD/MNT 0₮
Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд урлаг соёлынхон болон хэдэн инфлюнсерүүд шоволзож эхэлжээ. Зарим нь бүр нэр дэвших бэлтгэлээ базаагаад байх шигээ. Тодруулбал, дуучин М.Нарантуяа буюу Нара гандан буурахгүй энэ удаагийн сонгуульд дахин хүч үзэхээр шийдсэн бололтой. Тэрбээр Иргэний зориг ногоон намын гишүүн болж элсэн оржээ. Тиймээс энэ намаасаа нэр дэвших болов уу гэсэн хардлага байна. Түүний хувьд хэдэн сарын өмнө нэр дэвшинэ, ард иргэдээ төлөөлнө гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан лайваар мэдэгдэж байсан. Энэ удаагийн сонгууль 126 гишүүнтэй байх болохоор хэн ч тэр дундаа хандалт сайн авдаг хэдэн инфлюнсерүүд нэр дэвшиж, их хуралд сонгогдчихно хэмээн сэрүүн зүүдэлсэн яваа юм бишүү дээ.