| | USD/MNT 0₮

Х.Баттулга: Ардчиллыг үгүй хийж байгаа Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар намаасаа гарч, зайгаа тавьж өгөөч

Өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолд Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүрэлцэн иржээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө.

Тэрбээр "Өнөөдөр С.Зориг агсан байсан бол 62 нас хүрэх байлаа. Даанч учир битүүлгээр нас барсан нь харамсалтай. Сонгууль дөхөхөөр дахиад л энэ хэргийн талаарх зүйл гарч ирж байна. Хөшөөний асуудал хөндөгдөж байна. Хэрвээ хөшөөг нүүлгэхээр бол манай МоАХ-ынхан байрныхаа урд байрлуулъя гэсэн санал тавьж байгаа. Энүүхэндээ гэж хэлэхэд өчигдөр Гранд Монгол гэсэн бүтцүүд нийлж нэгдэж байх шиг байна билээ. Хараад байхад гэмт хэрэгт холбогдсон авлигын асуудалд нэр холбогдсон хүмүүс нийлээд дахиад сонгуульд гай болох гэж байна. Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар Сэлэнгээс нэр дэвших юм бол манайхан ялахгүй шүү. Энэ хүмүүсээ татаж аваачээ гэдэг зүйлүүд яригдаж байна. Хөдөө орон нутгаар явахад авлигад нэр холбогдсон хүмүүс нэр дэвших юм бол Ардчиллыг дэмжихгүй нь ээ. 

Би сонгуульд оролцохгүй, залуучуудаа дэмжиж оролцоно. Тэгсэн дахиад л энэ Зоригийн хэргийг илрүүлж байна гээд нөгөө л Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар орооцолдоод явж байгаа байхгүй юу. Зургаан удаагийн сонгуульд энэ хэргийг сөхөж ярьдаг. Олон залуус байдаг энэ асуудлаас болоод дэмжигддэггүй. Тэгэхээр энэ Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж гэсэн хүмүүс нэр усаа цэвэрлээд нэрээ татмаар байгаа юм. Ардчилал энэ хоёр хүнээс үгүй боллоо. Эсвэл энэ намаас болиод яваад өгөөч, намаа авармаар байна. Ардчилсан улс биш боллоо. Ардчилсан нам эвлэлдэн нэгдэх зүйл яригдаад байгаа. Тэгэхээр сая нэр дурдсан хүмүүс зайгаа тавьж өгөх ёстой.  Гэмт хэрэгт холбогдоод яваад байдаг. Одоо тэр Да.Ганболд гэж хүн байна, Эрдэнэтийн 49 хувь дээр нэр нь явж л байдаг" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.