Алтан цомын төлөөх барилдаанд Ховд аймгийн бөхчүүд илүүрхэж, шөвгийн дөрөвт үлдлээ
Монголын Үндэсний бөхийн холбооны "Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ найман багийн дөрөв дэх барилдаан Ховд-Баян-Өлгий аймгуудын хооронд өрнөж, Ховд аймгийн баг 19:6-аар илт давуу ялалт байгуулснаар шөвгийн дөрвөн багт шалгарч үлдэв.
Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /5/, улсын заан Б.Пүрэвсайхан /4/, улсын заан Б.Бат-Өлзий /5/, аймгийн арслан М.Баяржавхлан /3/, аймгийн арслан У.Батцоож /2/, нийт 19 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн баг улсын заан Б.Серик /3/, улсын өсөх идэр начин Н.Мустафа /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Төмөрбаатар /0/, аймгийн хурц арслан У.Береке /1/, аймгийн хурц арслан М.Еркебулан /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан аймгийн арслан Т.Эрболат /0/ аймгийн заан Е.Көптилек /1/ нийт 6 даваа авлаа.
Ховд аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Г.Алтангэрэл, Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол нар ажилласан юм. Ялсан Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарч 20.000.000 төгрөгийн шагналын болзол биелүүлсэн бол ялагдсан буюу наймд шалгарсан баг 5.000.000 төгрөгийн шагналаа гардлаа. Ийнхүү "Үндэсний Алтан цомын төлөөх" шигшээ найман багийн барилдаанууд өндөрлөж, шөвгийн дөрвөн багийн барилдаан ирэх сард болно.