| | USD/MNT 0₮
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын замд зургаан хүүхэд, нэг том хүн мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарсан талаар мэдээлсэн билээ. Ослын улмаас 16 настай охин газар дээрээ нас барж, таван хүүхэд хүнд хөнгөн бэртсэнээс хоёрынх нь бие маш муу ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Мөн хүүхдүүдээ авч явсан нэг том хүн тархиндаа хүнд бэртэл авч, хагалгаанд орсон байгаа юм. ГССҮТ-өөс өгсөн мэдээллээр одоогийн байдлаар нэг том хүн, хоёр хүүхэд "Эрчимт эмчилгээний тасаг"-т хэвтэн эмчлүүлж байна.
Мөн хоёр хүүхэд "Хүүхдийн мэс заслын тасаг"-т, нэг хүүхэд "Толгойн мэс заслын тасаг"-т хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс үйлчлүүлэгчдийн биеийн байдлыг тогтворжуулах, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийсэн бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж байна. Тэгвэл тухайн осолд өртсөн хүүхдүүдийн гурав нь нэг айлын хүүхдүүд байжээ.