| | USD/MNT 0₮

АН-ын үнэт зүйл, үзэл санааны эцэг болсон С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн  алтан хараацайнуудын анхдагч С.Зоригийн мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэр амьд сэрүүн байсан бол өнөөдөр 62 нас хүрэх байлаа. Харамсалтай нь 1998 онд тэрээр бусдын гарт халуун амиа алдснаас хойш 26 жил өнгөрчээ.  Түүний хөшөөнд МоАХ-ын үе үеийн төлөөлөгчид, намын журмын нөхөд нь талийгаачийн ах дүү төрөл төрөгсөд нь яг одоо цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байна. Журмын нөхөд нь "Монгол оронд Ардчиллын салхийг хагалсан үндэсний лидерүүдийн нэг С.Зориг минь байлаа. Өнөөдрийн ардчилал, шударга ёс, эрх чөлөө, хувийн өмч, АН-ын үнэт зүйл, үзэл санааны эцэг болсон хүндээ бид хүндэтгэл үзүүлж байна" гэв.

Яг энэ өдрүүдэд талийгаачийн эхнэр Б.Булганы өгсөн ярилцлага олны анхаарлыг их татаж байна. Мөн сүүлийн үед талийгаачийн хөшөөг газартай нь худалдсан, удахгүй нүүлгэх гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хууль бус үйлдэлд анхаарлаа хандуулж, "С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж нүүлгэнэ гэдэг Ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл" гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны хөшөөг хамгаалалтад авч, Соёлын өвд бүртгүүлэх" чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байгаа юм. Олон нийтийн зүгээс нэг шүүмжлэл байгаа нь улстөрийн сонгууль дөхөхөөр л Зоригийн хэргийг ярьдаг уламжлал тогтлоо. Одоо бас л С.Зоригийн хэргээр попорч оноо авдаг, хэргийг ярьдаг сэвдэг сөхдөг нэг фракц бий болжээ гэж намынхан нь болон ард иргэд шүүмжилж байна. 

 

 

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.