| | USD/MNT 0₮
Өвөрхангай аймгийн Засаг дарга байсан А.Ишдорж нь өнгөрсөн оны наймдугаар сард Арвайхээрийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн машинаа жолоодон явж байхдаа явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг үйлдсэн билээ.
Тус хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байсан. Тэгвэл Өвөрхангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн шүүх тус хэргийг хэлэлцээд прокурорт буцаажээ. Тодруулбал, нэмэлт мөрдөн байцаалт явуулж, шинжилгээний дүгнэлт гаргуулахаар прокурорт буцаасан байна.