| | USD/MNT 0₮

"Петрочайна дачин тамсаг" компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ

"Петрочайна Дачин Тамсаг" ХХК, газрын тостой холбоотой хууль бус асуудлаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаар “Нутгаа аврах Чойбалсанчуудын нэгдэл” ТББ-аас мэдээлэл хийсэн билээ. Хэвлэлийн хурал хийсэн Г.Адилбиш "Петрочайна Дачин Тамсаг" гурван эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар хариуцлага тооцсон юм алга. Байгаль орчны эсрэг гэмт хэрэг илрүүлсэн биднээс ямар нэгэн тайлбар мэдүүлэг огт аваагүй. Гэрчээр байцаалт аваагүй, ямар шатандаа яваа нь мэдэгдэхгүй юм. Тухайн компанид хариуцлага тооцох ёстой байтал иргэнд хариуцлага тооцож зорчих эрхийг нь хязгаарласан байгаа юм. 

2022 оны УИХ-ын Байнгын хорооноос тогтоол гарсан байдаг. Газрын тосны асуудлаар бүтээгдэхүүн авах гэрээг шинэчлэн сайжруулах, үр өгөөжтэй байх ёстой гэсэн тогтоол гаргасан. Харамсалтай нь энэ тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Хууль бус үйлдлийг нь баримттайгаар илчлээд явахаар эргээд иргэд бид Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээгээд байна. Хариуцлага тооцохыг шаардсаны төлөө цагдаа нар зөрчлийн хариуцлага тооцдог бидэнд" гэж ярьж байсан. Тэгвэл дээрх төрийн бус байгууллагынхан тавьсан шаардлагыг холбогдох байгууллагууд албан тушаалтнууд хүлээж аваад хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг дээрх нэр бүхий компанийн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргажээ. Энэ талаар Г.Солонго гэж эмэгтэй "Бид Петрочайна компанийг зогсоолгох шийдвэрийг гаргуулж чадлаа. Жил жилийн тэмцлийн үр дүн энэ юм. Хамрагчид дэмжигчиддээ маш их баярлалаа" гэж бичжээ. 

‎3 хүн, мэдээний өрөө ба ‎"‎TP UB POST HRM zapuz ΘHΘΘAOΡ TaBAH HФo UArAPИr מ moHrOл HbЮC rapи UB POST ABAH ArAPИr "ΘΗΘΞЛEΡ ΘHe ΘΡ Η U иr I PRLECEION aM rapиr HeфT 200T‎" гэсэн бичвэр‎‎ нарын зураг байж магад

 

Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.