Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл Олимпод барилдах эрхээ авлаа
Завхан аймгийн Яруу сумын харьяат, Монгол Улсын Гавьяат тамирчин, Азийн аварга, Улсын заан М.Лхагвагэрэл олимпын эрхээ авчээ. Тодруулбал, Киргизстаны Бишкек хотноо болж буй Олимпын эрх олгох ази тивийн тэмцээний 125 кг-ийн жинд Завхан аймгийн Яруу сумын харьяат Хилчин спорт хороо, Жем интернэшнл ХХК, Даян дэвжээний бөх Монгол Улсын Гавьяат тамирчин, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл, Хятадын бөхийг ялснаар Парисын олимпод оролцох эрхээ авсан байна. Тамирчинд халуун баяр хүргэе. Олимпын тэнгэрт Монголынхоо далбааг мандуулж, төрийн дууллыг эгшиглүүлэх болтугай.