| | USD/MNT 0₮

Хаан банк сар бүр заавал нэг өдөр доголддог

Монголчуудын 80 гаруй хувь нь үйлчлүүлдэг арилжааны томоохон гэх ХААН банкны картын систем, мобайл банк өнөөдөр дахин гацаж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. Олон нийтийн сүлжээнд "Хаан банк дахин гацлаа, интернет банк руу нэвтэрч болдоггүй ээ" гэсэн гомдол, хараалын үгс олон хөвөрч байна. Өнгөрсөн сар мөн ийм байдлаар гацаж үйлчлүүлэгчдээ бухимдуулаад байгаа юм. ХААН банк ажиллахгүй сүлжээ унаад маш олон дэлгүүр хоршоо үйлчилгээний газрууд орлого алдаж байна сар бүр үе үе ийм байдал үүсдэг ч хаан банк хохирол барагдуулах нь байтугай уучлалт ч гуйдаггүй мэдэгдэл гаргаад өнгөрдөг жишиг тогтоод байгаа.

Тэгвэл ХААН банкны систем гацах болсон шалтгаан нь сар болгоны 20-нд хүүхдийн 100 мянга болон халамжийн мөнгөний гүйлгээ хийдэг учраас ийнхүү ачааллаа дийлэхгүй гацаж байна хэмээн иргэд бухимдаж байна. Учир нь үйлчлүүлэгч болгон мобейл болон интернет банкаа байнга шалгаж байгаа учраас ийнхүү ачаалал нэмэгдэж, банкны гүйлгээ хийгдэхгүй гацсан байдалтай байгаа аж. Удахгүй ХААН банкнаас мэдэгдэл гарган, хэрэглэгчдээсээ уучлалт гуйх байх. 

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.