| | USD/MNT 0₮
"Эмоци" продакшн Нэгэн зуны жүжиг тоглолтоо орон нутгийн үзэгч олондоо хүргэж явна. Эмоци продакшны жүжигчин Жерри буюу Т.Бадамжав хамтлагийнхаа нүүр царай байсан боловч одоо тэд сошиал пи-ардаа гаргахаа больсон аж. Учир нь жүжигчин Т.Бадамжав нь оюутан байхдаа үеийн охидоо дээрэлхэж ёс зүйгүй үг үйлдэл гаргадаг байсан талаар баримт нотолгоотой дэлгэгдэж цагдаагийн байгууллагад шалгагдаж буй юм. Тодруулбал Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нарын доод курст сурч байсан гэх охин тэднийг СУИС-ийн оюутан байх үедээ бусдыг дээрэлхдэг байсан тухай шүгэл үлээснээр "СУИС-ийн курсын ялгаа, дээрэлхэлт" олны анхаарлыг татсан юм.
Тэгвэл шүгэл үлээж өөрийн кэйсээ бичиж, мэдээлсэн төгсөгчдөөс цагдаагийн байгууллага мэдүүлэг авч эхэлжээ. Ингэхдээ тухайн үед юу болсныг нэгд нэгэнгүй асууж яриулсан ч, хэрэг явдал болсноос хойш их хугацаа өнгөрсөн учир ямар нэг үр дүн хүлээлтгүй гэх агуулгаар мэдээлэл байна.