| | USD/MNT 0₮

Говь-Алтай аймгийн байгаль хамгаалагчид зэрлэг амьтдад зориулж бороо, цасны ус хуримтлуулах 13 цөөрөм хийжээ

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагч нар /2024.04.19/-ний өдөр гэхэд Жаргалан уулын 10 байршилд бороо, цасны ус хуримтлуулах 13 цөөрөм, тогтоолыг хийсэн байна.

Тус уулын амнуудад цөөн тооны худаг л байдаг. Өөр задгай булаг, шанд байхгүй учраас зэрлэг амьтдад усны хүрэлцээ муу байдаг аж. Шинээр цөөрөм, тогтоолыг хийснээр Жаргалан уулан дахь зэрлэг амьтдын усан хангамж нь сайжирч, амьтад тогтвортой суурьшиж, тэр дундаа янгирын сүрэг өссөнөөр ирвэс айлын малд халдах асуудал тодорхой хувиар буурах боломжтой юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.