| | USD/MNT 0₮
“Мамба дацан” хийдийн хамба лам Д.Нацагдорж өнөөдөр ЭМЯ-ны хэвлэлийн хуралд оролцлоо.
Тэрбээр “Бид төр засаг, Эрүүл мэндийн яамтайгаа хамтарч монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж үйлчилгээг авч хэрэгжүүлэх, заавар зөвлөгөөг гаргасан. Уламжлалт анагаах ухааны эмийн нөөц, уламжлалтын зөвлөх багийг бүрдүүлж хамтран ажиллаж байна.
Ер нь өвчилсөн хүнийг хүндлэх хэрэгтэй, өвчнөөс нь салгах гэж байгаа хүнийг ч хүндлэх ёстой. Манайхан хоорондоо эв түнжинтэй баймаар байна.
Бие сэтгэл тань хэдий чинээ эрүүл байна төдий чинээ амар амгалан сайн юманд хүрдэг ертөнцийн жам бий. Өөрсдийнхөө бие сэтгэлийг ариун байлгах ёстой. Уламжлалт болон өрнийн анагаах ухааныг хослуулж эмчилгээний үр дүн гаргахаар ажиллаж байна. Дахин хэлэхэд эвтэй байж энэ өвчний ард гарна” гэв.
“Мамба дацан” хийдийн хамба лам Д.Нацагдорж өнөөдөр ЭМЯ-ны хэвлэлийн хуралд оролцлоо.