| | USD/MNT 0₮

ХӨНДӨХ СЭДЭВ: ХАРИУЦЛАГАГҮЙ ЖОЛООЧДООС ХҮҮХДЭЭ "НУУГААРАЙ"

Бусдын буруутай үйлдлээс болж 16хан настай охин хар зам дээр халуун амиа дэвслээ. Дэгж, дэрвэж явсан цэцэг шиг охин гэрлүүгээ харьж яаваад амиа алдсан нь юутай харуусалтай. Тодруулбал, энэ сарын 17-ны орой 19 цагийн орчимд Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт гарсан авто ослын улмаас 16 настай өсвөр насны хүүхэд харамсалтайгаар амь насаа алдаж, зургаан хүүхэд хүнд бэртэл авч эрчим эмчилгээний тасагт хэвтэн амчлүүлж байна.

 Сүүлийн жилүүдэд манай улсад зам тээврийн ослын улмаас амь насаа алдах тохиолдолууд буурахгүй байна. 2024 оны гурван сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж, хохирсон 149 мэдээлэл бүртгэгджээ. Харин 2023 оны зөвхөн есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэхэд нэг сарын дотор 38 хүүхэд зам тээврийн осолд өртөж байсан.

КЭЙС1: ХОЁР ОХИН МАШИНД МӨРГҮҮЛЖ, НЭГ НЬ ЭНДЭВ

2023 оны Есдүгээр сарын 21-ний өдөр сургуулийнхаа ойр орчимд буюу Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарах гэж яваад согтуу жолооч эмэгтэйд дайруулсан хоёр охины нэг нь нас барж, нэг нь хүн гэмтэж эмнэлэгт хүргүүлсэн харамсалтай хэрэг гарсан байдаг.

КЕЙС2: БУЯНЫ ЦУВААНД ЯВСАН МАШИН 7 НАСТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖЭЭ

Орон нутагт автомашины ослоор дахин нэг хүүхдийн амь нас эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баянхонгорт талийгаачийн ажил явдалд оролцож, бүрлээчийг нутаглуулахаар цуваанд ороод явж байсан "Хариер" маркийн автомашин долоон настай хүүхдийг дайрч хөнөөжээ.

Харамсалтай нь энэ он гарснаас хойш эхний найман сарын байдлаар хүүхэд машинд мөргүүлсэн 550 тохиолдол бүртгэгдсэнээс 38 хүүхэд энэ хорвоог орхижээ.

ХАРИУЦЛАГАГҮЙ, ЧАДВАРГҮЙ ЖОЛООЧ НАРЫН ЖУРМАНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЪЯ

  Угтаа жолооны ард сууна гэдэг өөрийн болон өрөөлийн амь нас, эрүүл мэндийг хариуцаж байгаа хэрэг. Гэтэл үүнийг ухамсарладаггүй хэсэг бүлэг хүмүүсээс үүдэн ослын тохиолдол жил ирэх тусам буурахгүй, улам л өссөөр байна.

Тиймээс жолоочийн ур чадварын асуудалд дахин хяналт, шаардлага тавьж тухайн журамд өөрчлөлт оруулж жолооч нарыг илүү чадавхжуулж, чанаржуулах цаг нь болсон. Учир нь замын хөдөлгөөнд оролцож байгаа үедээ дүрмээ мэдэхгүй, эгнээ байраа эзэлж чадахгүй, хурд хэтрүүлдэг зэрэг олон шалтгаан нь эцсийн дүнд бидний ҮР ХҮҮХДИЙН АМЬ НАСАНД заналхийлж байна. Хэрэв жолоочийн хариуцлагыг өндөржүүлж, журмыг нь өөрчлөхгүй бол дахин хэдэн хүүхэд гэртээ харих замдаа амиа алдахыг мэдэхгүй.  

 Таны хариуцлагагүй үйлдлээс болж, хэн нэгэн  бэртэж, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөрийн чадвараа  алдах. Цаашлаад амиа насаа ч алдаж байна.  Ганцхан секундын  болгоомжгүй, өөртөө итгэлтэй хийсэн үйлдэл тань  харамсаад, уучлалт гуйгаад ч нэмэргүй үр дүнг авчирч болно. Та удаан явсан ч очих газраа хүрнэ. Харин алдсан боломж, амь нас эргэж ирэхгүй. ХАРИУЦЛАГАГҮЙ, ЧАДВАРГҮЙ ЖОЛООЧ НАРЫН ЖОЛООДОХ ЧАДВАРЫГ ДАХИН ШАЛГАЖ, ЭРХИЙГ НЬ ХАСЪЯ

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.