| | USD/MNT 0₮

“БЭЛТЭС МӨРӨН ХХК-ИЙН СҮЛЖЭЭНИЙ ЗАЛИЛАН” гэх тодотголтой эрүүгийн хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс өндөр хүүтэйгээр их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилж “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг.

Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон билээ. Ташрамд дурьдахад, "Бэлтэс мөрөн" ХХК-ийг аав С.Ганбаатар, ээж Р.Бузмаа, охин Г.Нямдэлгэр нар хамтран байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан юм.

Тэгвэл Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Бэлтэс мөрөн ХХК-ны сүлжээний залилан” гэх тодотголтой яллагдагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 44 минутад эхэлсэн бөгөөд одоогоор шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.