| | USD/MNT 0₮

Элэгний Д вирусийн эмийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.04.17/ хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Онцлох нь: Эрүүл мэндийн яамнаас Булевиртид эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Sciences Inс” компанитай эмийн үнийг хэд дахин бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байна. Элэгний Д вирусийн эмчилгээг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Гэвч энэ эмийн сарын эмчилгээнийх нь зардал өндөр тул иргэдийг санхүүгийн ачааллаас хөнгөлөх зайлшгүй шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 2023 онд батлагдсан төсвөөс Д вирусын эмчилгээний эм болох интерфероныг иргэддээ төлбөргүйгээр хийе гээд 9 тэрбум төгрөгөөр худалдан авах тендер зарласан. Үлдсэнээр нь аймаг, орон нутгуудад элэгний Д вирусийг оношлох, шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх болон ХӨСҮТ дээр Д вирусийг оношлох, тоолох тоног төхөөрөмж авахаар зарцуулсан. Иргэдийн зүгээс интерфероны эмчилгээг гаж нөлөө нь өндөр байна гэсэн үг хэл гаргасан тул эмийн худалдан авалтын үйл ажиллагааг зогсоосныг дурдав. Мөн тэрбээр, "Сангийн яамтай бид ярилцаад хуулийн төсөлд АНУ-ын “Gilead Sciences Inс” компанийн Булевиртид эм гэж тодорхой нэр, хугацаатай бүтээгдэхүүн зааж оруулах нь зүйтэй гэж үзсэн" гэв.  

Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив. Энэ талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжлээ.  

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.