| | USD/MNT 0₮

С.Баярбилэг: Осол гаргасан жолооч нар СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭЭГҮЙ БАЙСАН

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ХМОНХХ-ийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг өчигдөр гарсан ноцтой ослын талаар мэдээлэл өглөө.

- Хоёр суудлын тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас хажуугийн явган хүний замаар явж байсан иргэн, 4-14 насны хүүхдүүд гэмтэж 16 настай нэг хүүхэд амиа алдсан. ЦЕГ-аас уг ослын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах үйл ажиллагааг шуурхай үргэлжлүүлэн ажиллаж байна.

- Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу. Хааз, тормоз андуурч гишгэсэн гэсэн мэдээлэл байна.

- Хоёр жолооч хоёул согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хааз, тормоз андуурч гишгэсэн эсэхийг мөрдөн шалгах явцад тодруулна.

- Жолооч эмэгтэй байсан уу?

- Тийм. Гэхдээ тээврийн хэрэгслийн жолооч эрэгтэй, эмэгтэй байх энд хамаагүй. Тэдгээр автомашинууд ЧД-ийн Хайлааст орчимд хойноосоо урагш уруудах чиглэлд явж байсан. Хурд хэтрүүлсэн эсэх, хэний буруу вэ гэдгийг тодруулахаар ажиллаж байна.

- Хүүхэд зам тээврийн осолд өртсөн хэргийн талаар мэдээлэл өгнө үү.

2024 оны 3 дугаар сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн 149 тохиолдол бүртгэгдсэн байна. Жолоочийн хариуцлагагүй байдал хамгийн их нөлөөлдөг. Анхаарал болгоомжтой, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүйгээс осол гарч байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.