| | USD/MNT 0₮
Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.00 цагаас эхэлсэн. Уг хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах болон зээлийн хүүгийн асуудлыг хэлэлцсэн юм. Зээлийн хүүгийн асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр "Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүгээ 11 хувь байсныг 1 функтээр буулгаж 10 хувь болголоо. Мөн арилжааны банкууд заавал байлгах нөөцөө 10.5 хувиас 8.5 хувь болгож буулгахаар болсон байна. Энэ нь эдийн засаг руу нэлээдгүй их мөнгийг гаргах боломжийг бүрдүүлж өгч байна. Мөнгөний бодлогын уян хатан болгох чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байгаа.
Харин арилжааны банкуудын зээлийн хүүг буулгах, тэглэх, алданги, шимтгэл тооцохгүй байхаар банкуудтай хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүг бууруулах, хураамж шимтгэлээ авахгүй байх, тэглэх, нэмэгдүүлсэн хүү буюу хугацаа сунгасан зээл дээр авдаг хүүгээ тэглэх, алданги тооцохгүй байх зэрэг асуудлаар банкуудын удирдлагуудтай уулзаж байна. Удахгүй эцсийн шийдвэр гарна" гэв.
ШУУД ҮЗЭХ:
#ШУУД ЗЭЭЛИЙН ХҮҮГ ЦАРЦААХ АСУУДЛААР САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА 2020.03.11 14.00 цаг