| | USD/MNT 0₮

СУРВАЛЖИЛГА: “Миний” сүлжээ дэлгүүр аюулгүй байдлаа хангаагүйн улмаас ХОЁР удаа гал гарч, ГУРВАН хүн амь насаа алджээ

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны шинэ буудалд байрлах Миний сүлжээ дэлгүүрт 2024.04.08-ны өдөр гал гарч, Онцгой байдлын нэг алба хаагч амь насаа алдсан харамсалтай осол гарсан юм. Биднийг очиход цагаан хамгаалалтын хувцастай 20 гаруй ажилтан тус объектод ажиллаж байлаа. Гал гарсан объект нь гурван давхар ба галд бүхэлдээ барилга өртсөн харагдаж байсан юм.

Тухайн объектод ажиллаж буй ажилчид “Одоогоор галд шатсан болон утаа болсон эд хогшил, бараа бүтээгдэхүүнийг гаргаж тоолж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Мөн тэр үед дэлгүүрийн төлөөлөл "Гал гарсан объект манай агуулах биш ээ. Түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. Гал манайхаас эхэлж гараагүй" хэмээн мэдэгдсэн.

Миний сүлжээ дэлгүүрт гарсан галын улмаас амь насаа алдсан иргэн нэгээр тогтохгүй. Учир нь СБД-ийн гуравдугаар хороо Аса циркийн ойролцоох Миний сүлжээ дэлгүүрт хөргөгчийн пирон шатсаны улмаас гал гарч, тус байгууллагын хоёр ажилтан амь насаа алдсан харамсалтай осол болсон..Ийнхүү жил хүрэхгүй хугацаанд Миний сүлжээ дэлгүүрт гарсан галын улмаас гурван иргэний амь нас үрэгдлээ. Харин энэ сард болсон осол нь цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй гэсэн галын урьдчилсан дүгнэлт гарсан юм. Үүнээс шалтгаалж 32 жилийн түүхтэй 2000 гаруй ажилтантай Монхангай Групп компани хөдөлмөрийн аюулгүй байдал, гал гарахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа муу байдаг уу гэх асуудал үүсэж байна.

Энэ зөвхөн “Миний” сүлжээ дэлгүүрийн асуудал бус нийт аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хөдөлмөрийн аюулгүй байдлаа ханган ажиллаж болзошгүй эрсдэлээс тогтмол урьдчилан сэргийлэх шаардлагатай юм.

ВИДЕО: https://fb.watch/rwht8tOgQB/

Эрэн сурвалжлах

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.