| | USD/MNT 0₮

ТОДРУУЛГА: Нэг том, хоёр хүүхэд яаралтай хагалгаанд орж, эрчимтийн тасагт хэвтэж байна

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр 19:00 цагийн орчимд "Toyota Prius" загварын автомашин "Hyundai Verna" загварын автомашинтай мөргөлдсөн осол гарсан.

Харамсалтай нь уг ослын үеэр явганаар зорчиж байсан 9-14 насны зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг хүн мөргүүлсэн байна.  Ослын улмаас харамсалтайгаар 16 настай охин газар дээрээ амиа алдсан.

Тэгвэл эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн биеийн байдлыг ГССҮТ-өөс тодруулахад “Нэг том, хоёр хүүхэд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэж, яаралтай хагалгаанд орсон. Гурван хүүхэд энгийн тасагт хэвтэн эичлүүлж байна. Мөчдийн хугаралтай, гарал ясны цууралт, цус хуралттай, хэвлийн гэмтэлтэй байна” гэлээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.