| | USD/MNT 0₮

Б.Дэлгэрсайхан: Торгууль түрээсээр түгжрэлийн асуудлыг шийдэхгүй юм байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох сайдууд танилцууллаа. Энэ үеэр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан түгжрэлийг бууруулах асуудалтай холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр,

"Одоогоор түгжрэлийг бууруулах ажил үргэлжилж байна. Энэ бол сонгуультай ямар ч холбоогүй. Мөн метроны ажлын хувьд зөвлөх компанийн тендер зарлаад дуусаж байна. Тендер дууссаны дараа гүйцэтгэгч компанийнхаа тендерийг 5 сард зарлаж, цаашид ажил үргэлжилнэ.

Мөн бүтээн байгуулалт болон торгууль түрээсээр түгжрэлийн асуудлыг шийдэхгүй юм байна. Тиймээс эрх зүйн орчныг нь баталгаажуулж, дагаж мөрдөх ажлыг хийснээр түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байгаа" гэх хариултыг өгөв.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.