| | USD/MNT 0₮

ЗӨВ ЖИШИГ: Үсэглэлийн баяраар "А" үсэг үнэ хүрдэг туйлширлыг Харүмафүжигийн сургууль халлаа

Жил бүрийн хавар үсэглэлийн баяраар А үсэгний асуудал шүүмжлэл дагуулдаг. Учир нь эцэг эхчүүд хүүхдээ А үсэг болгохын тулд тодорхой хэмжээний мөнгөөр худалдаж авдаг гэх мэдээлэл ч бий.

Тэгвэл хүүхдүүдэд 35 үсгийг нэг нэгээр нь өгдөг байдлыг “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль эвдэж, шинэ жишиг тогтоожээ.

Тодруулбал, тус сургууль үсэглэлийн баяраар хүүхэд бүрт “А-Я” гэсэн бичигтэй малгай өмсүүлжээ. Эл жишгийг дагаж, ерөнхий боловсролын бусад сургуулиуд ч үсэглэлийн баяраар хүүхэд бүрийг А-Я болгохыг эцэг, эхчүүд уриалж буй аж.

Угтаа ямар үсэг болох нь чухал зүйл биш. Хамгийн гол нь тухайн сурагч 35 үсгийг бүгдийг нь сурч мэдсэнд үсэглэлийн баярын утга учир оршдог гэсэн үг. Үсэглэлийн баяраар хэн ямар үсэг болохыг ангийн багш шийднэ. Өөр хэн ч биш. Эцэг эхчүүдэд үүнд оролцох эрх байхгүй. Ямар ч үсэг болсон ялгаагүй. Хамгийн гол нь тухайн сурагч 35 үсгээ бүрэн гүйцэд судалж, сурсан эсэх нь чухал юм. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (18)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.